ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Улаанбаатар хотын гэр хорооллын дунд агаар, орчны бохирдлыг бууруулахад нэвтрүүлэх шаардлагатай дэвшилтэт техник технологийн мэдээлэл сурталчилгааны төв байгуулан ажиллуулж эхэллээ.
Алслагдсан хорооллын иргэдэд мэдлэг мэдээлэл, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, дадал хандлагыг өөрчлөх арга хэмжээнд "Эйр эко" компани оролцож, нэрийн бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгч олон түмэндээ танилцуулж байна.