Агаар шүүгч тор AE-80
Үндсэн бүрхүүл + мембран хальс + утаслаг тор гэсэн 3 давхарга бүхий агаар, гэрэл нэвтрүүлэх өндөр чадвартай, утаа, тоос тоосонцор, усны хамгаалалттай сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдлүүдийг цогцлоосон бүтээгдэхүүн. Энэхүү шүүлтүүрийн онцлох бүрэлдэхүүн хэсэг нь нано технологийн тусламжтайгаар бүтээсэн хэт нарийн утаслаг мембран бүрхүүл. Нано мембран гэдэг нь хүний үснээс 1000 дахин бага диаметртэй хэт нарийн ширхэгт утаслаг торон бүрхэвч юм.
AE-80 агаар шүүгч нь PM1-3 буюу диаметр нь 1-3 микрон хэмжээтэй нарийн ширхэгт тоосонцор, утааг ≥85%, ялангуяа хийн молекулын урсгалын нөлөөллийг тооцохгүйгээр РМ2.5 тоосонцорыг 80% хүртэл хэмжээгээр шүүх чадалтай. Агаар сэлгэлт нь ≥3.75м3/20Pa /м2 /мин.
Тус шүүлтүүрийг УГААЖ ЦЭВЭРЛЭХ боломжтой бөгөөд тухайн орчны бохирдлын түвшингээс шалгаалж 1-2 жилийн хугацаанд хэрэглэвэл зохимжтой.0.5M2 хүртэл 55.000₮
0.8M2 хүртэл 80.000₮